Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН ДОТООД АУДИТЫН АСУУДЛААР УУЛЗАЛТ ХИЙВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН ДОТООД АУДИТЫН АСУУДЛААР УУЛЗАЛТ ХИЙВ

Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан 2017 оны 6 дугаар сарын 22-ний өдөр Унгар Улсын Гадаад харилцаа, худалдааны яамны Хяналтын газрын дэд захирал хатагтай Бээрни Др. Шомоди Мартаг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Гадаад харилцааны салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын өнөөгийн байдал, чиг хандлагын талаар ярилцаж, хоёр улсын аудитын салбарын онцлогийн талаар туршлага солилцов.

Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар нь салбарын хяналтыг олон улсын туршлагатай нийцүүлэн гүйцэтгэх хүрээнд бусад улс, олон улсын байгууллагуудтай туршлага солилцох уулзалт тогтмол хийж байгаа болно.