ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БНЧУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД МАРТИН СМОЛЕКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Чехийн ГХЯ-д хоорондын анхны консулын зөвлөлдөх уулзалтад оролцохоор ирсэн БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Мартин Смолекийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны иргэд хоорондын харилцаа, түүний дотор визийн нөхцлийг хөнгөвчлөх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын Европын Холбоонд хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцож, удахгүй хэрэгжүүлэх Монгол Улсын гадаад худалдааг дэмжих төслийн талаар ярилцав.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ОХУ-ЫН ГХЯ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-ын ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Латыпов Н.М тэргүүтэй Монгол Улс, ОХУ-ын ГХЯ-дын консулын зөвлөлдөх уулзалтад оролцохоор ирсэн төлөөлөгчдийг 2017 оны 5 дугаар сарын 22-нд хүлээн авч уулзав.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ИЗРАИЛЬ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦВИ ХЭЙФЭЦИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Израиль Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цви Хэйфэцийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барих гэж байгаатай нь холбогдуулан ГХЯ-нд хүлээн авч уулзав.