Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХУДАЛДААНЫ БОДЛОГЫН АСУУДЛААРХИ МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ

ХУДАЛДААНЫ БОДЛОГЫН АСУУДЛААРХИ МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ХАМТАРСАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах  боломжийг судлах хамтарсан судалгааны хүрээнд ГХЯ БНСУ-ын Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэн (KIEP)-тэй хамтран “Худалдааны бодлогын асуудлаархи Монгол Улс-БНСУ-ын  хамтарсан семинар”-ыг 2017 оны 5 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Семинарын хүрээнд БНСУ-ын гадаад худалдааны бодлого, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан туршлага болон хоёр орны худалдааны өнөөгийн байдлын талаар сургалт зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр БНСУ-ын Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Ли Жэи Ионг тэргүүтэй судлаачид болон тус улсын холбогдох их, дээд сургуулийн багш,  МУИС-ийн судлаач, багш нар илтгэл тавьж, харилцан ярилцлага өрнүүлэв.

Сургалтанд ХХААХҮЯ, ХНХЯ, ЗТХЯ, ГЕГ, МҮХАҮТ СХЗГ, ҮХГ, ҮСХ, ЭЗБӨЧТ, УБЗАА, МУИС, ҮХГ, ШУА, Монгол Банк, ССХ, ИНЕГ, ГИХГ зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцов.