Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ АСЕФ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ КАРСТЕН ВАРНЕКЕТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ АСЕФ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ КАРСТЕН ВАРНЕКЕТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсаас АСЕФ-т суугаа захирагч, АСЕФ-ын Захирагчдын зөвлөлийн дэд дарга Элчин сайд Т.Лхагвадорж 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр АСЕФ-аар зочилж, АСЕФ-ын Гүйцэтгэх захирал Элчин сайд Карстен Варнеке-тай уулзалт хийв.

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Лхагвадорж АСЕФ-аас зохион байгуулагдаж буй ажлуудад Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, зарим хурал чуулган, төсөл хөтөлбөрийг Монгол Улсад зохион байгуулах талаар санал солилцсон бөгөөд АСЕФ-ын удирдлагын зүгээс АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон дагалдах уулзалтуудыг Монгол улс өндөр түвшинд зохион байгуулсныг тэмдэглэж, АСЕФ-аас зохион байгуулсан ажлуудад Монгол Улсаас оролцогч нарын идэвх оролцоо сайн байсныг цохон тэмдэглэв. Мөн түүнчлэн Элчин сайд Т.Лхагвадоржийг 2018 онд АСЕФ-ын Захирагчдын зөвлөлийн хурлыг даргалагчийн хувьд дотоод үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл авч, идэвх санаачлагатай ажиллаж байгааг сайшаалаа.