Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ИЗРАИЛЬ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦВИ ХЭЙФЭЦИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН ИЗРАИЛЬ УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦВИ ХЭЙФЭЦИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Израиль Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цви Хэйфэцийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барих гэж байгаатай нь холбогдуулан ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэхүү харилцааг улам бүр өргөжүүлэхийн төлөө Элчин сайд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Ц.Хэйфэц Монголын тал дотно, нөхөрсөгөөр хүлээн авч байгаад талархал илэрхийлж, Монгол, Израилийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрийн туршлага, бүхий л чадлаа дайчлан ажиллахаа мэдэгдэв.

Уулзалтаар талууд хоёр талын харилцаанд тулгамдаж буй асуудлууд болон хамтын ажиллагааны цаашдын боломж, хэтийн төлөвийн талаар харилцан санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Элчин сайд Ц.Хэйфэцид ажлын өндөр амжилт хүсч, ГХЯ-ны зүгээс Элчин сайдад бүрэн дэмжлэг үзүүлж ажиллахаа мэдэгдэв.

Израилийн Элчин сайд Ц.Хэйфэц өмнө нь Их Британи, Австри, ОХУ-д суугаа Израиль Улсын Элчин сайдаар ажиллажээ.