Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД М.ЭНХСАЙХАН ШВЕДИЙН ВАНТ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ДАРГА УРБАН АЛИН-ТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД М.ЭНХСАЙХАН ШВЕДИЙН ВАНТ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ДАРГА УРБАН АЛИН-ТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Шведийн Вант Улсын Парламентын дарга Эрхэмсэг ноён Урбан Алин-д Парламентын Ордонд бараалхав.

Бараалхалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжилж Шведийн Парламентын даргыг Монгол Улсад тааламжтай цагтаа албан ёсоор айлчлахыг урьсан албан ёсны урилгын эх хувийг гардуулан өгөв. Түүнчлэн хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, өндөр дээд хэмжээний айлчлал хэрэгжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлэв.

Шведийн Парламентын дарга У.Алин УИХ-ын дарга М.Энхболдод хариу мэндчилгээ дэвшүүлж, урилгыг талархан хүлээн авч, Монгол Улсад албан ёсоор айлчлах эрмэлзэлтэй буйгаа илэрхийлээд Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгээ барьж үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж бүх талаар дэмжиж ажиллахаа нотлов.