Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНАСАУ-Д АЙЛЧЛАВ

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНАСАУ-Д АЙЛЧЛАВ

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн-ий урилгаар энэ оны 5 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд БНАСАУ-д айлчлав.

Дэд сайд Б.Батцэцэг айлчлалын хугацаанд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга, Намын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, Ардын Дээд Хурлын Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ен, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн-тэй албан ёсны хэлэлцээ хийв.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж, бүс нутгийн байдлын талаар санал солилцов. Яриа хэлэлцээний үеэр дэд сайд Б.Батцэцэг энэ оны  6 дугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болох “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IV бага хуралд БНАСАУ-аас албан ёсны төлөөлөгч оролцохыг урив. Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд боллоо.