mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Д.БАТСАЙХАН БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ РУМЕН РАДЕВТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ЭЛЧИН САЙД Д.БАТСАЙХАН БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ РУМЕН РАДЕВТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батсайхан Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Румен Радевт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

БНБУ-ын Ерөнхийлөгч Румен Радев Элчин сайд Д.Батсайханыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Д.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Румен Радевт уламжилж, Монгол, Болгарын уламжлалт найрсаг харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв.

Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд өргөжиж, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч Румен Радев илэрхийлээд Элчин сайдад ажлын амжилт хүсэв.

Итгэмжлэх жуух бичиг барихад БНБУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга И.Христов, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Кръстин, Гадаад хэргийн дэд сайд Т.Стоянов зэрэг албаны хүмүүс байлцав.