Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохБҮХ НИЙТЭЭРЭЭ МОД ТАРИХ ӨДРИЙН ХҮРЭЭНД “ЭЛЧИН ТӨГӨЛ” БАЙГУУЛЛАА

БҮХ НИЙТЭЭРЭЭ МОД ТАРИХ ӨДРИЙН ХҮРЭЭНД “ЭЛЧИН ТӨГӨЛ” БАЙГУУЛЛАА

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, агаар болон орчны бохирдлыг бууруулахад олон улсын анхаарлыг татах улмаар тэдэнтэй энэ талаар мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, хамтран ажиллах сүлжээг идэвхижүүлэх зорилгоор БОАЖЯ, ГХЯ, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд нартай хамтран мод тарьж, “Элчин төгөл”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулав.

“Элчин төгөл” байгуулах арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид болон тэдний гэр бүлийнхэн оролцов.

Энэ үеэр Элчин сайдууд мод тарих арга хэмжээнд оролцсондоо баяртай байгаагаа илэрхийлж, өөрсдийн оронд хэрхэн мод тарьдаг туршлагаасаа хуваалцав.

Түүнчлэн Элчин сайдууд Монгол орны өмнө тулгарч байгаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бүхий л хүч чадал, боломжоороо хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.