Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Д САКУРА МОД ТАРИВ

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Д САКУРА МОД ТАРИВ

Энэ онд тохиож буй Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Соёлын элч Сато Норикогийн санаачилгаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Ээжүүдийн төгөл”-д сакура, чацаргана, нарс  мод тарив. Арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаока, ГХЯ-ны төлөөлөл болон Япон Улсаас “Ногоон Улаанбаатар” төслийн зочид оролцов.

Хатагтай Н.Сато нь 20 гаруй жил Монгол Улсад сайн дураар ажиллаж, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, соёлын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хоёр орны соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд монголын соёл, урлагийг Японд сурталчлах чиглэлээр жил бүр олон арга хэмжээ зохион байгуулдаг.

Тэрээр 2015 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ээжүүдийн төгөл” байгуулах санаачилга гаргаж, монгол болон япон иргэдийг хамруулан голт бор, сакура, монос, гацуур мод тарьжээ.