Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Т.ТӨГСБИЛГҮҮН БАНГКОК ХОТЫН ЗАХИРАГЧ АСВИН КВАНМЫАНГТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Т.ТӨГСБИЛГҮҮН БАНГКОК ХОТЫН ЗАХИРАГЧ АСВИН КВАНМЫАНГТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн Бангкок хотын захирагч цагдаагийн генерал Асвин Кванмыанг-тай 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр талууд Улаанбаатар болон Бангкок хоорондын харилцааг цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, хотуудын хооронд эрүүл мэнд, аялал жуулчлал, спорт зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

Бангкок хотын захирагч Асвин Кванмыанг хоёр хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор Монгол Улсад айлчлал хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоход бэлэн байгаагаа илэрхийлэв.