Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР, Б.УНДАРМАА НАР ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ АСУУДЛААРХИ БҮСИЙН ПАРЛАМЕНТЧДЫН ХУРАЛ ЗӨВЛӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР, Б.УНДАРМАА НАР ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ АСУУДЛААРХИ БҮСИЙН ПАРЛАМЕНТЧДЫН ХУРАЛ ЗӨВЛӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Цогтбаатар, Б.Ундармаа нар 2017 оны 5 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад зохион байгуулагдсан Олон улсын худалдааны асуудлаархи бүс нутгийн парламентчдын хурал зөвлөлгөөнд оролцож байна.

Сингапурын Темасек сангийн санхүүжилтээр Дэлхийн худалдааны байгууллага, Нанъяаны технологийн их сургуулийн харъяа С.Ражаратнамын нэрэмжит Олон улс судлалын сургууль хамтарч жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг хуралд Дохагийн хэлэлцээрийг урагшлуулах, олон улсын худалдааг илүү найдвартай, үр ашигтай явуулахад бодлого боловсруулагчдын зүгээс авах шаардлагатай байгаа арга хэмжээний талаар хэлэлцэв.

Тус хурлын хэлэлцүүлгийг нээж Сингапурын Парламентын дарга Халима Яакоб үг хэлсэн ба Дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөл, салбарын мэргэжилтнүүд олон улсын худалдааны чиг хандлага, нэмүү өртгийн гинжин хэлхээн дэх бараа бүтээгдэхүүний эргэлт, шилжилт хөдөлгөөнийг илүү боловсронгуй болгож, хөнгөвчлөхөд тулгарч буй хүндрэл бэрхшээл, үүнд ДХБ-ын гишүүн орнуудын төр засгаас хэрэгжүүлбэл зохих бодлогын болон эрхзүйн зохцуулалтын талаар илтгэл тавьж, гишүүд санал солилцож байлаа.

Хөтөлбөр ёсоор ирэх өдрүүдэд Парламентын гишүүд дэлхийд тэргүүлэх хэмжээнд тооцогддог Сингапурын усан боомтын үйл ажиллагаатай танилцаж, Сингапурын Парламентын ордонд зочлох юм.