Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР ЗАХИДАЛ СОЛИЛЦОВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАР ЗАХИДАЛ СОЛИЛЦОВ

Монгол Улс, Гүрж Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Гүрж Улсын Гадаад хэргийн сайд М. Жанелидзе нар харилцан баяр хүргэж захидал солилцов.

Сайд Ц.Мөнх-Оргил өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс, Гүрж Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид Гүрж Улстай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд солилцоог нэмэгдүүлэх зэргээр хамтын ажиллагааг бэхжүүлэх  сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Гүрж Улсын Гадаад хэргийн сайд М.Жанелидзе хоёр талын болон олон улсын хэмжээнд хөгжиж ирсэн хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрх чөлөө, ардчилалын нэгдсэн үнэт зүйлсэд тулгуурлан цаашид ч улам гүнзгийрүүлэн идэвхжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа нотолсон байна.

Монгол Улс, Гүрж Улсын хооронд 1992 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.