Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрКОЦИАНЫ НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН УРАЛДААНД ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖИЙН СУРАГЧИД ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

КОЦИАНЫ НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН УРАЛДААНД ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖИЙН СУРАГЧИД ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ

БНЧУ-ын Усти Над Орлици хотноо 59 дахь жилдээ зохион байгуулагдсан өсвөрийн хийлчдийн Коцианы нэрэмжит олон улсын уралдаанд манай улсын Хөгжим бүжгийн коллежийн гурван сурагч оролцлоо.

Энэ удаагийн уралдаанд 4 насны ангиллаар 56 шилдэг өсвөрийн хийлчид авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 10 хүртэлх насны ангилалд Хөгжим бүжгийн коллежийн сурагч М.Азжаргал, Б.Жамбалбаярням нар хоёрдугаар байр, 11-13 насны ангилалд Э.Эмүжин тусгай байрт шалгарч өндөр амжилт үзүүллээ.

Манай улсын өсвөрийн хийлчдийн авьяас чадварыг уралдааныг зохион байгуулагчид өндрөөр үнэлсэн бөгөөд тус ЭСЯ-наас уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг эцэг, эхийн хамт хүлээн авч уулзан дурсгалын зүйлс гардуулсны зэрэгцээ БНЧУ-д байх хугацаанд нь ЭСЯ-наас зохих дэмжлэг үзүүлэв.