Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Б.Дэлгэрмаа 2017 оны 4 дүгээр сарын 28-нд Монголын оюутны спортын “Универсиад 2017 ” IV их наадмын Европын бүсийн тэмцээний нийт оролцогчидтой ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбай дээр уулзан спортын гялалзсан амжилт гаргахыг хүсэн ерөөж дурсгалын зураг татуулав.