Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны багийн II уулзалт Сөүл хотноо 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болов.
Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд, солонгосын талаас Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээр хариуцсан захирал, хатагтай Мёнг-Хэ нар ахлан удирдаж ХХААХҮЯ, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, МУИС, ГЕГ, БНСУ-ын KIEP судалгааны хүрээлэнгийн судлаачид оролцов.
Хуралдааны үеэр талууд тус тусын судалгааны ажлын явцын талаар харилцан танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцож, III уулзалтыг 2017 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцов.