Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБРАЗИЛИЙН ХОРШООЛЛЫН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛНЭ

БРАЗИЛИЙН ХОРШООЛЛЫН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛНЭ

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа Бразилийн Хоршооллын нэгдсэн холбооны тэргүүн Марсиу Лопест 2017 оны 4 дүгээр сарын 25-нд Монголын Хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболдын урилгыг гардуулан өгч, Монгол Улсад зочлон туршлага солилцох хүсэлтийг уламжлав.

Ноён Марсиу Лопес урилгыг баяртай хүлээн авч, энэ ондоо багтаан төлөөлөгчдийн хамт Монголд айлчилж, туршлага солилцох уулзалт зохион байгуулах боломжтойг илэрхийлэв.

Бразилийн 50 гаруй сая иргэдийг эгнээндээ нэгтгэсэн хоршооллын хөдөлгөөн хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлал, барилга, уул уурхай зэрэг олон салбарт жигд хөгжиж чадсан төдийгүй хоршооллын хоёр том банк болох “Bancoob”, “Sicredi” нь тус улсын хөдөө аж ахуйн салбарт олгодог нийт зээлийн 40%-ийг дангаар хангадаг байна. Түүнчлэн Бразилийн Конгрессын Сенатын танхимын гишүүдийн 44%, Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 47% Конгрессын “Хоршооллыг дэмжих” бүлэгт ажилладаг нь хоршооллын хөдөлгөөн төрийн бодлоготой нягт уялдан хөгжидгийн жишээ юм.