Оросын БНЧуваш улсын сурталчилгааны өдөрлөг ОХУ-ын Гадаад хэргийн яамны Хүндэтгэлийн харшид 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдав.
Өдөрлөгийг нээж ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В. Лавров, Чуваш улсын захирагч М.В. Игнатьев нар үг хэлэв. Чуваш улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын боломжийн талаар тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамны сайд В.А.Аврелькина танилцуулга хийж, тус улсын томоохон компаний төлөөлөл болсон АБС Электро болон Roca Group компаний захирал нар бизнесийн орчин, өөрсдийн компаний үйл ажиллагааг танилцуулав. Уг өдөрлөгт Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа Москва хотноо суугаа 50 гаруй орны дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийн хамт уригдан оролцлоо. Элчин сайдыг дагалдан зөвлөх Д.Баасанхүү мөн оролцов.
Өдөрлөгийн үеэр Чуваш улсын тухай үзэсгэлэн гаргаж, урлагийн тоглолт үзүүлэв.