Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ОРЛОГЧ САЙД А.Б.ЯНОВСКИЙТОЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ОРЛОГЧ САЙД А.Б.ЯНОВСКИЙТОЙ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд А.Б.Яновскийтой өөрийн хүсэлтээр 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус улсын Эрчим хүчний яамны байранд уулзав. Уулзалтад оросын талаас ОХУ-ын ЭХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Р.А.Маршавин, Цахилгаан эрчим хүчний хөгжлийн газрын орлогч захирал А.Г.Максимов, Олон улсын хамтын ажиллагааны газрын хэлтсийн дарга А.В.Смурыгина зэрэг тус яамны удирдах албан тушаалтнууд, монголын талаас тус ЭСЯ-ны зөвлөх Д.Баасанхүү, III нарийн бичгийн дарга Ц.Баттөр нар оролцов.

Уулзалтын үеэр талууд “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тохиролцох ажлын явц, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын ЗГХК-ын 20 дугаар хуралдааны Протоколд эрчим хүчний хамтын ажиллагааны чиглэлээр тусгагдсан заалтуудын хэрэгжилтийн талаар санал солилцов. Түүнчлэн хоёр орны сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа, тухайлбал, Эгийн гол, Шүрэнгийн усан цахилгаан станцын мега төсөл, Азийн нэгдсэн сүлжээ, Говьтек санаачилгын талаар мэдээлэл солилцов.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Б.Дэлгэрмаа хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд Оросын ЭХЯ-тай нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд А.Б.Яновский уулзалт ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд өрнөж, хоёр орны эрчим хүчний салбарын цаг үеийн болон бодлогын асуудлаар мэдээлэл солилцсон чухал арга хэмжээ болсныг дүгнэн тэмдэглэв.

Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс оросын ард түмэнд бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Хүндэтгэлийн дэнжид байршуулах ёслолын арга хэмжээ болон ЭСЯ-нд зохион байгуулагдах хүлээн авалтад ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд А.Б.Яновскийг хүндэт зочноор оролцохыг урин урилгыг гардуулав.