Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрСАЙМОН МАКДОНАЛД ГХЯ-НЫ ДИПЛОМАТ АЖИЛТНУУД, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ БАГШ, ОЮУТНУУДАД ИЛТГЭЛ ТАВИВ

САЙМОН МАКДОНАЛД ГХЯ-НЫ ДИПЛОМАТ АЖИЛТНУУД, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ БАГШ, ОЮУТНУУДАД ИЛТГЭЛ ТАВИВ

Монгол, Британийн Дугуй ширээний уулзалтад оролцож буй ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Байнгын орлогч төрийн нарийн бичгийн дарга Саймон Макдоналд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Гадаад харилцааны яамны дипломат ажилтнууд, олон улсын харилцааны багш, оюутнуудад зориулан дипломат үйл ажиллагааны талаар “Masterclass in Diplomacy” сэдэвт илтгэл тавив.

Уг арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Арнолд нар оролцов.

С.Макдоналд тавьсан илтгэлдээ “Барууны орнуудаас хамгийн түрүүнд  ИБУИНВУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Дипломат алба нь хамгийн эртний бөгөөд амаргүй албаны нэг юм. Дипломат хүн эх оронч, өөртөө итгэлтэй, авхаалжтай, соргог, төсөөлөн бодох чадвар сайтай, олон талын мэдлэг, ур чадвартай байж эх орноо олон улсад нүүр бардам төлөөлөх нь чухал” гэдгийг онцоллоо. Илтгэлийн дараагаар С.Макдоналд оролцогчидтой харилцан яриа өрнүүлж, сонирхсон асуултад хариулав.