ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ДТГ-УУД, МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТББ-УУДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хилийн чанад дахь ДТГ-ууд болон Монголчуудын холбоо, ТББ-уудын төлөөлөлтэй цахим уулзалт хийв. Дээрх уулзалтад Монгол Улсаас хилийн чанадад суугаа 45 ДТГ, 28 оронд үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, ТББ-ууд оролцож, санал хүсэлтээ илэрхийлэв. Сайд Ц.Мөнх-Оргил монгол иргэдийн тавьсан саналуудыг холбогдох байгууллагуудад уламжилж, тодорхой ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
МОНГОЛ ИРГЭДЭД БНСУ-ЫН ОЛОН УДААГИЙН ВИЗ ОЛГУУЛАХ САНАЛ ТАВИЛАА
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг-тай уулзаж, хоёр улсын хооронд харилцан визгүй зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийг ярилцлаа. Дээрх уулзалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрөв, эсхүл нийт 10 удаа хилээр нэвтэрсэн хоёр талын иргэдэд таван жилийн хүчинтэй хугацаатай олон удаагийн виз /оршин суух хугацаа 30 хоног/-ийг хөнгөлттэй нөхцлөөр олгох талаар тохиролцоонд хүрэв.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН БҮГД НАЙРАМДАХ СЕРБИ УЛСЫН ТУСГАЙ ЭЛЧ, ЭЛЧИН САЙД ЗОРАН ВУЯИЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Серби Улсын тусгай элч, Элчин сайд Зоран Вуяичийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд олон жилийн турш найрсаг харилцаатай байж ирсэн Монгол, Серби хоёр улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр талын худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн хооронд шууд холбоо тогтоох, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.