Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ДТГ-УУД, МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТББ-УУДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ДТГ-УУД, МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТББ-УУДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хилийн чанад дахь ДТГ-ууд болон Монголчуудын холбоо, ТББ-уудын төлөөлөлтэй энэ сарын 15-ны өдөр ГХЯ-нд цахим уулзалт хийв.

Уулзалтын эхэнд сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа болон улс орны нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны салбарт хийгдэж буй тоймтой ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Уулзалтад оролцсон Монголчуудын холбоо, ТББ-уудаас тодорхой асуудлаар ялангуяа хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд монгол хэл, соёлыг сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сургууль, соёлын төвүүдэд Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэх, монгол хэлний багш нарыг мэргэжил дээшлүүлэхэд дэмжих, нийгмийн даатгал болон монгол оюутнуудыг эх оронд нь дадлага хийлгэх, ажлын байраар хангах чиглэлээр тодорхой саналуудыг танилцуулж Гадаад харилцааны сайдаас дэмжлэг хүслээ.

Сайд Ц.Мөнх-Оргил монгол иргэдийн тавьсан саналуудыг холбогдох байгууллагуудад уламжилж, тодорхой ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

ГХЯ-наас энэхүү цахим уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд гурав дахь удаагийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө.