Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрСТОКГОЛЬМ ХОТОД ХАЛДЛАГА ГАРЛАА

СТОКГОЛЬМ ХОТОД ХАЛДЛАГА ГАРЛАА

Өчигдөр орой буюу 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр орон нутгийн цагаар 15.00 цагийн орчим Шведийн нийслэл Стокгольм хотын худалдааны төв гудамжинд ачааны машинаар иргэдийг дайрч, халдлага хийсэн хэрэг гарлаа.

Уг халдлагын улмаас 4 хүн амь эрсдэж, олон тооны хүн бэртсэн бөгөөд монгол иргэн өртсөн тухай мэдээлэл байхгүй гэдгийг Стокгольмын Цагдаагийн газраас мэдэгдээд байна. Шведийн Ерөнхий сайд Стефан Ловен уг хэргийг террорист үйл ажиллагаа гэж мэдэгдсэн бөгөөд одоогоор 2 сэжигтнийг саатуулаад байгаа ажээ.

Стокгольм хотод Монгол Улсын 5000 гаруй иргэн оршин суудаг бөгөөд хотын төв хэсэгт иргэд олноор цуглардаг газруудаар явахгүй, сонор сэрэмжтэй байхыг Гадаад харилцааны яамнаас зөвлөж байна.