Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ СУДЛААЧ В.В.ГРАЙВОРОНСКИЙД БАЯР ХҮРГЭВ

МОНГОЛ СУДЛААЧ В.В.ГРАЙВОРОНСКИЙД БАЯР ХҮРГЭВ

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Монгол, Солонгос судлалын тасгийн Монгол судлалын секторын эрхлэгч Владимир Викторович Грайворонскийд 80 насны ойн баярын мэндчилгээ хүргэлээ. Элчин сайд түүний хоёр орны төдийгүй дэлхийн монгол судлалын салбарт оруулсан хувь нэмрийг нь онцлон тэмдэглэж, урт удаан наслахыг ерөөв.

Элчин сайдын баярын мэндчилгээ, дурсгалын зүйлсийг ЭСЯ-ны Ёслолын албаны II нарийн бичгийн дарга А.Тамир, БСШУСЯ-ны төлөөлөгч III нарийн бичгийн дарга Ц.Сайнсанаа нар гардуулан өгөв.

В.В.Грайворонскийн 80 насны ойн арга хэмжээнд ОХУ-ын ШУА-ийн тэргүүлэх эрдэмтэн судлаачид, монгол судлаач Н.Гольман, Е.Бойкова, А.Цендина, К.Орлова, С.Кузьмин тэргүүтэй хятад, энэтхэг, солонгос, япон судлалын секторын эрдэмтэд оролцов.