Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ЕВРАЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДАРГА Д.В.ПАНКИНТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА ЕВРАЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДАРГА Д.В.ПАНКИНТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа “Евразийн хөгжлийн банк”-ны захирал Д.В.Панкиныг хүсэлтийнх нь дагуу ЭСЯ-ны төв байранд хүлээн авч уулзав.

“Евразийн хөгжлийн банк”-ны захирал Д.В.Панкин Монгол Улсын дэд бүтэц, түүний дотор төмөр зам, авто зам болон уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрт оролцох, Монгол Улсын Засгийн газар, түүний дотор Сангийн яамтай холбоо тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа тус банкны үйл ажиллагааны үндсэн чиглэл, гишүүнчлэлийн бодлого, банкны санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авав.