Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ИТАЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД ИВАН СКАЛФАРОТТОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ИТАЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД ИВАН СКАЛФАРОТТОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Италийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Иван Скалфароттог хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр дэд сайд Б.Батцэцэг Улаанбаатар хотноо 4 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаанд оролцохоор Монгол Улсад айлчилж буй Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, тус комиссын Италийн хэсгийн дарга  Иван Скалфароттотой хоёр улсын улс төр, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд хүнс, хөдөө ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг хоёр орны нийтлэг ашиг сонирхол бүхий хамтын ажиллагаан дахь нөөц бололцоог ашиглахын чухлыг тэмдэглэв. Мөн Нэгдсэн Үндэстний байгууллага болон олон улсын байгууллагын хүрээнд амжилттай хөгжүүлж буй хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд бэлэн буйгаа талууд илэрхийлэв.

Дэд сайд Б.Батцэцэг энэ удаагийн Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хуралдаан хоёр улсын харилцааг шинэ агуулгаар баяжуулах ач холбогдолтойг тэмдэглээд, хуралдааны үеэр хэлэлцсэн хамтын ажиллагааны санал, санаачлагыг ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.