Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ “MINING INVESTMENT ASIA” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ИЛТГЭЛ ТАВЬЖ ОРОЛЦОВ

ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ “MINING INVESTMENT ASIA” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ИЛТГЭЛ ТАВЬЖ ОРОЛЦОВ

Олон улсын уул уурхайн “Mining Investment Asia” чуулга уулзалт 2017 оны 3 дугаар сарын 28-30-ний өдрүүдэд Сингапур хотноо зохион байгуулагдлаа.

Уг чуулганы үеэр  Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадорж “Монгол дахь уул уурхайн хөрөнгө оруулалтын боломж” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарын чиглэлээр баримталж буй бодлого болон хэрэгжүүлэхээр ажиллаж буй томоохон төсөл хөтөлбөрийг танилцуулсан төдийгүй гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэнийг цохон тэмдэглэв.

Мөн Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой олон улсын хөрөнгө оруулагчдад зориулан зохион байгуулагдсан дугуй ширээний хэлэлцүүлэгт Элчин сайд Т.Лхагвадорж оролцон, сонирхсон асуултуудад хариулж, мэдээлэл өгөв.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн уг арга хэмжээ нь энэ удаа эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих санаачилгын хүрээнд “Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд” сэдвээр хэлэлцүүлэгт өдөрлөгийг зохион байгуулснаараа онцлог болов.