mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОХУ-ЫН НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГ “РОСНЕФТЬ”ГАЗРЫН ТОСНЫ КОМПАНИЙН ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:

ОХУ-ЫН НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГ “РОСНЕФТЬ”ГАЗРЫН ТОСНЫ КОМПАНИЙН ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Оросын Холбооны Улсын М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад суралцах иргэдийг бүртгэх БСШУСЯ-ны цахим хуудсанд техникийн саатал үүссэн тул цахим бүртгэлийг 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 12.00 цаг хүртэл сунгахаар тогтов.  Түүнчлэн дээрх нөхцөл байдалтай холбогдуулж бүртгэлийг мөн ГХЯ-н дээр хийж эхлэхээр болсон тул биечлэн ирж бүртгүүлнэ үү. /ГХЯ-ны баруун хаалга, 19 тоот өрөө/

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид болон ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа суралцагчид:
  • Цахим өргөдөл
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт.
  1. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагчид, төгсөгчид:
  • Цахим өргөдөл
  • Суралцаж буй сургуулийн албан бичиг;
  • Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсхүл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт. 
  1. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид:
  • Цахим өргөдөл
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт;

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51 266428, Гадаад харилцааны яамны +51 263159 утсаар авч болно.