Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадоржийн урилгаар “Говь” компани анх удаагаа Сингапур хотноо “pop-up store” нээж, “Gobi Organic Cashmere”, “Yama” брэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 2017 оны 3 дугаар сарын 14, 17-ны өдрүүдэд хийлээ.
Сингапурын худалдааны төв гэгддэг Орчард гудамжинд байрлалтай олон улсад танигдсан “Victoria’s Secret”, “Michael Kors”, “MaxMara” зэрэг брэндийн дэлгүүрүүд төвлөрсөн “Мандарин” галерей, “Танглин” их дэлгүүрүүдэд нээсэн “Gobi cashmere pop-up store”-ийн 30 хувийн хямдралтай үзэсгэлэн худалдаагаар зочилсон үйлчлүүлэгчид тус компанийн ноолууран бүтээгдэхүүнүүдийг ихэд сонирхож, худалдан авалт хийв. Энэ нь Монголын ноолууран бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ Сингапурт төдийгүй Зүүн Өмнөд Азийн зах зээлд байгааг харуулсан үйл явдал боллоо.