Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрСИНГАПУРТ СУУГАА ДИПЛОМАТ КОРПУСТ ЗОРИУЛАН “SECRET OF MONGOLIAN CASHMERE” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СИНГАПУРТ СУУГАА ДИПЛОМАТ КОРПУСТ ЗОРИУЛАН “SECRET OF MONGOLIAN CASHMERE” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадоржийн гэргий М.Золжаргал тус улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүний гэр бүлүүдэд зориулан “Secret of Mongolian cashmere” сэдэвт арга хэмжээг Мандарин Орчард зочид буудалд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг олон улсад сурталчлан таниулах зорилготой уг арга хэмжээнд төлөөлөгчөөр “Говь”, чацарганаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Seaberry Farm Products” компаниудыг урьж оролцуулсан бөгөөд Монголын ноолуурын онцлог, давуу тал, ноолууран бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх өрсөлдөх чадвар, үйлдвэрлэлийн технологийн талаар зочид төлөөлөгчдөд танилцуулж, “Gobi Organic Cashmere”, “Yama” брэндийн ноолууран бүтээгдэхүүн, “Seaberry” брэндийн цай, косметикийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулав.

Түүнчлэн Монголын эзэнт гүрний нутгаар аялан фото альбум гаргаж,  Монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх соёлыг сурталчилсан Сингапурын гэрэл зурагчин Ким Лауг тусгай зочноор урьж, түүхэн аяллын тэмдэглэлээс нь хуваалцав.

Дэлхийд цорын ганц нүүдлийн соёлыг Монголын үндэсний үйлдвэрлэгчид хэрхэн тэтгэж дэмжин ажиллаж байгааг хүрэлцэн ирсэн 40 орчим орны төлөөлөгч шагшин магтсан төдийгүй Монголын ноолууран бүтээгдэхүүний чанар, органик үйлдвэрлэлийн горимыг ихэд сайшааж, дэлхийн зах зээлд таниулах үйлсэд хувь нэмэр оруулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ