МОНГОЛ, АРГЕНТИНЫ ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ УЛААНБААТАРТ БОЛОВ
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Аргентин Улсын Гадаад хэрэг, шашны асуудал эрхэлсэн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
Уулзалтаар хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны ойрын зорилтууд, боломжит салбарын талаар дэлгэрэнгүй ярилцав.
МОНГОЛ, КАНАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛЭЛЦЭЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЛОО
Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг Канадын Торонто хотноо болсон Уул уурхайн олон улсын чуулганы үеэр буюу 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Канадын Олон улсын худалдааны сайд Филипп-Франсуа Шампэйн нар албан ёсоор зарлав.
МОНГОЛ, КАНАДЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Дугуй ширээний 7 дугаар уулзалт Оттава хотноо болж өндөрлөв. Дугуй ширээний уулзалтыг монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд бөгөөд Дугуй ширээний уулзалтын монголын хэсгийн дарга Ц.Дашдорж, канадын талаас Канадын Гадаад хэргийн туслах дэд сайд Доналд Бобиаш нар ахлан явуулж, Монгол, Канадын улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.