Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын долоо хоног тутмын “Матичон Сүдсапда” сэтгүүлийн “Дипломаттай хийсэн яриа” булангийн хөтлөгч, доктор Чанадда Жинайоддинд цуврал ярилцлага өгөв. Ярилцлага тус сэтгүүлийн хоёрдугаар сарын 1903-1906 дугааруудад нийтлэгдэв.
“Монгол Улс – өргөн уудам тал, хөх тэнгэрийн орон” гэсэн гарчигтай хэвлэгдсэн тус ярилцлагад Элчин сайд Монгол Улсын өнөөгийн байдал, Монгол-Тайландын харилцаа хийгээд Монгол Улсын гадаад бодлогын талаар ярьж, Тайландад одоо сууж буй болон өмнө нь амьдарч байсан үеийн дурсамжаасаа хуваалцав.
“Матичон Сүдсапда” сэтгүүл 1980 онд үүссэн, долоо хоног бүр 500,000 ширхэгээр хэвлэгддэг, нийт 1.5 сая уншигчтай бөгөөд улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаар дүн шинжилгээ бүхий өгүүлэл, нийтлэл болон цаг үеийн мэдээ нийтэлдэг Тайландын нөлөө бүхий сэтгүүл юм.