Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Ч.БАЯРМӨНХ ЙОРДАНЫ ХАШИМИТЫН ВАНТ УЛСЫН ХААН АБДУЛЛА II ИБН АЛЬ-ХУСЕЙНД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

ЭЛЧИН САЙД Ч.БАЯРМӨНХ ЙОРДАНЫ ХАШИМИТЫН ВАНТ УЛСЫН ХААН АБДУЛЛА II ИБН АЛЬ-ХУСЕЙНД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Йорданы Хашимитын Вант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баярмөнх тус улсын Хаан Эрхэм дээд Абдулла II Ибн Аль-Хусейнд 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Ч.Баярмөнх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Йорданы Хаан Эрхэм дээд  Абдулла II уламжилж Монгол, Йорданы харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Йорданы Хаан Абдулла II Монгол, Йорданы хамтын ажиллагаа улс төрийн хувьд өндөр хэмжээнд байгааг тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага байгааг онцлоод энэ тал дээр Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэв.

Итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулан Элчин сайд Ч.Баярмөнх Йорданы Гадаад хэрэг, гадаадад амьдрагч иргэдийн асуудал хариуцсан сайд, тус яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ёслолын газрын дарга, Ерөнхийлөгчийн албаны дарга, болон Йорданы Төлөвлөлт, Олон улсын хамтын ажиллагааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга нартай тус тус уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.