Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Т.ТӨГСБИЛГҮҮН ТАЙЛАНДЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ, ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨЛИЙН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Т.ТӨГСБИЛГҮҮН ТАЙЛАНДЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ, ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨЛИЙН АХЛАХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Худалдааны танхим болон Худалдааны зөвлөлийн ахлах зөвлөх Элчин сайд Крисада Пиампонсант тэргүүтэй ахлах албан тушаалтнуудтай 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Тайландын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувийн хэвшлийнхний үүрэг чухал болохыг санал нэгтэйгээр тэмдэглээд хоёр орны худалдааны танхимууд хооронд төлөөлөгч солилцох, Монгол-Тайландын бизнес форум зохион байгуулах, хоёр орны ижил төстэй худалдаа, бизнесийн байгууллага хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах гэх зэрэг тодорхой асуудлаар санал солилцов.