Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

УИХ-ын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр  БНПУ-ын  Сеймийн дэд маршал Рышард Терлецки, Сенатын дэд маршал Мариа Коц нарт бараалхан хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Маршал Марек Кухчински, Сенатын Маршал Станислав Карчевски нарыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг УИХ-ын дарга М.Энхболд урьж байгааг уламжилж, урилгыг гардуулав.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир хоёр орны харилцаанд парламент хоорондын харилцаа онцгой байр эзэлдэг бөгөөд парламентын Тамгын газар хоорондын уламжлалт харилцаа чухал ач холбогдолтой байсаар байгааг цохон тэмдэглэв.

Тэрбээр парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд парламент дахь бүлгүүдийн хамтын ажиллагааг дэмжих нь чухал болохыг онцлоод парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд харилцан айлчлал, уулзалт зохион байгуулах, Тамгын газруудын шугамаар ажилтнууд солилцох, сургах, дадлагажуулах чиглэлээр мөн хамтран ажиллах саналтай байгааг илэрхийлэв.

50 сая еврогийн нөхцөлт тусламжийн зээлийн хэлэлцээр болон Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг хоёр орны Засгийн газар хооронд байгуулах асуудлыг энэ оны гуравдугаар сард багтаан эцэслэн шийдвэрлэх талаар талууд санал солилцов.

kingroyal kingroyal giriş kingroyal güncel giriş meritking meritking giriş meritking güncel giriş yabancı dizi izle madridbet madridbet güncel giriş polonya öğrenci vizesi