Япон улсын иргэн, Японы Шүдний эмч нарын холбооны гишүүн, Монгол Улсын Их сургуулийн Социологийн тэнхмийн хүндэт профессор Т.Дайсакү 5 сая иенийг зудын хохирлыг даван туулахад зориулж хандивлав. Элчин сайд С.Хүрэлбаатар Т.Дайсакүд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний өмнөөс хүндэтгэл илэрхийлж, Талархлын бичиг гардуулав.
Түүнчлэн Японы Улаан Загалмайн нийгэмлэгээс Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт 21600 швейцар франк хандивлажээ.