Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ГАЗАР, ТЭНГЭРИЙН ХООРОНД-МОНГОЛ ОРНЫГ ЯРУУ НАЙРГААР ХАРАХУЙ” СЭДЭВТ ЯРУУ НАЙРГИЙН ҮДЭШЛЭГ ПАРИС ХОТНОО БОЛОВ

“ГАЗАР, ТЭНГЭРИЙН ХООРОНД-МОНГОЛ ОРНЫГ ЯРУУ НАЙРГААР ХАРАХУЙ” СЭДЭВТ ЯРУУ НАЙРГИЙН ҮДЭШЛЭГ ПАРИС ХОТНОО БОЛОВ

Дэлхийн Соёл, яруу найргийн академийн дэд тэргүүн, Монголын Соёл, яруу найргийн Академийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингисийн одонт, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо болон 2016 оны “Леополд Седар Сенгор” олон улсын яруу найргийн шагналт, Монакогийн алдарт зохиолч хатагтай Сабин Пеглион нарын хамтарсан “Газар, тэнгэрийн хооронд – Монгол орныг яруу найргаар харахуй” сэдэвт яруу найргийн үдэшлэгийг Францын Шинжилгээ, судалгааны сургууль, Фокус Трап нийгэмлэг, БНФУ дахь Монгол Улс болон Монакогийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Парис хотноо амжилттай зохион байгуулав. Тус арга хэмжээнд Монгол болон Монакогийн Хант Улсаас Франц Улсад суугаа хоёр орны Элчин сайд нар уригдан оролцсоноос гадна Монгол, Монако, Францын 100 гаруй сонирхогч, уншигчид оролцов.

Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нүүдэлчний сэдэвт бүтээлүүд, Сабин Пеглионы Монголд аялахдаа бичсэн шүлгүүд нь ирсэн зочдыг Монгол орноор аялуулсан сонирхолтой зохиомжтойгоор танилцуулагдсан бөгөөд монгол шүлгүүдийг жүжигчин, кино найруулагч Анн-Силва Мэйза франц хэл рүү жүжигчлэн хөрвүүлж, зохиомжийг монгол судлаач Рафаэл Блоншие бичсэн байна.