Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.01.16-2017.01.20

ГАДААД ХАРИЛЦАА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 2017.01.16-2017.01.20

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН “АЗИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ”-НИЙ САЙД НАРЫН 15 ДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

“Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ” /АСD/-ний сайд нарын 15 дугаар уулзалт Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо “Сэргээгдэх эрчим хүчний нийслэл Абу Даби” нэрийн дор 2017 оны 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцов. Энэ удаагийн уулзалтад тус яриа хэлэлцээний гишүүн 34 орны Гадаад хэргийн сайд нар болон ахлах албан тушаалтнууд оролцсон бөгөөд Абу Дабигийн тунхаглал, Сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичгийг хэлэлцэн батлав.

ХООРОНДЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР 2017 ОНЫ 3 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛНЭ

Монгол Улс, АНУ хоорондын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-т 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан.
Талууд 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох тухай баримт бичигт гарын үсэг зурснаар 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.