Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД АХМЕТ ЯЗАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД АХМЕТ ЯЗАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ахмет Язалыг Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд А.Язал Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайдад гардуулж, Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бататган хөгжүүлэх чиглэлд хүч бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийлэв.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон А.Язалд баяр хүргээд Монгол, Туркийн эртний түүхэн холбоо бүхий иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг тэмдэглэв.