Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ СУРАБАЯАД ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ СУРАБАЯАД ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Индонезийн хоёр дахь том хот болох Сурабаяа хотод “Монголын мэдээллийн төв”-ийг нээх ажиллагааг Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол Улсын Өргөмжит консулын газар хамтран 2017 оны 1 дүгээр сарын 23-ний өдөр зохион байгууллаа.

Тус төвийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг оролцож үг хэллээ. Тэрээр өөрийн үгэндээ Монгол, Индонезийн дипломат харилцаа өргөжин тэлэхийн хирээр монгол, индонезийн иргэд хоорондын харилцаа улам идэвхжиж, эдийн засгийн агуулгаар баяжиж байгааг онцлон тэмдэглэлээ.

“Монголын мэдээллийн төв”-ийн үйл ажиллагаа, цаашид олон нийтэд үйлчлэх үйлчилгээний цар хүрээ, үйл ажиллагааны талаар Элчин сайд Ш.Батцэцэг, Өргөмжит консул Чандра Гозалитай хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж сэтгүүлчдэд тодорхой асуудлаар мэдээлэл өглөө.

Тус төв нь эрхлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын тухай мэдээллийг суугаа орны иргэдэд шуурхай хүргэх, харилцан мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг зуучлах, Монгол Улсад зорчих болон аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих, жуулчны үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг дэмжих юм.

БНИУ-д 2014 онд байгуулагдсан Монгол Улсын ЭСЯ ийнхүү Монголын мэдээллийн төвийг Зүүн Ява мужийн Сурабаяа хотод, Монголын соёлын төвийг Баруун Ява мужийн Танжун Лесунг эдийн засгийн тусгай бүсэд тус тус байгуулаад байна.