Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Т.ТӨГСБИЛГҮҮН ТАЙЛАНДЫН ЭРХЭМСЭГ ГҮНЖ МАХА ЧАКРИ СИРИНДХОРНД БАРААЛХАВ

ЭЛЧИН САЙД Т.ТӨГСБИЛГҮҮН ТАЙЛАНДЫН ЭРХЭМСЭГ ГҮНЖ МАХА ЧАКРИ СИРИНДХОРНД БАРААЛХАВ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорнд Бангкок хотноо хааны “Читралада” ордонд бараалхаж, түүнийг тааламжтай цагтаа Монгол Улсад дахин айлчлахыг урьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгыг гардуулав.

213Уулзалтын үеэр Элчин сайд Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорны Монгол Улсад 1992, 2009 онд хийсэн албан ёсны айлчлалууд Монгол, Тайландын найрсаг харилцааг хөгжүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр Эрхэмсэг гүнжийн ивээл дор Монголын хөдөөгийн сургуулиудад хэрэгжүүлж буй “Үдийн хоол” төсөл эдүгээ хүрээгээ өргөтгөн Төв аймгийн Алтанбулаг, Бүрэн, Баян, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сүхбаатар аймгийн Уулбаян зэрэг сумын таван сургууль хамрагдаж байгааг мэдээлээд энэхүү төслийг манай төр засаг, ард түмэн өндрөөр үнэлж байдгийг тэмдэглэв.
Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн урилгыг талархалтайгаар хүлээн авч буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахыг хүсч, өөрийнх нь санаачилгаар Монголын хөдөө орон нутагт эхлүүлсэн “Үдийн хоол” төсөл амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Уулзалтын явцад Эрхэмсэг гүнж Монгол Улсад хоёр удаа айлчилснаа дурсан ярьж, Монголын төр засаг, ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлийг ерөөв.