Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСААС ОХУ-ЫН УЛААН-ҮҮД ХОТНОО СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛААР ТОМИЛОГДСОН Д.ЧАДРААБАЛ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРОВ

МОНГОЛ УЛСААС ОХУ-ЫН УЛААН-ҮҮД ХОТНОО СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛААР ТОМИЛОГДСОН Д.ЧАДРААБАЛ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРОВ

pic-45

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотноо суух Ерөнхий консулаар томилогдсон Д.Чадраабал үүрэгт ажилдаа энэ оны 12 дугаар сард оров. Тэрбээр энэ сарын 20-ны өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн бөгөөд Засгийн газрын дарга В.В.Наговицынтай уулзалж, консулын патентын хуулбарыг гардуулав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ хооронд байгуулсан харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрийн үр дүнд иргэдийн зорчих урсгал нэмэгдэж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай орчин бүрдэж байгааг онцлон тэмдэглэв.