Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ, ГЕРМАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ 5 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

МОНГОЛ, ГЕРМАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ 5 ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн ээлжит 5 дугаар хуралдаан 12 дугаар сарын 13-нд Берлин хотноо болов. Хуралдааныг монголын талаас Эрчим хүчний сайд П.Ганхүү, германы талаас Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга В.Шремет нар удирдан явуулав.

gankhuu-said1-1

dsc02849-1

Хуралдаанаар хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан дээрх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, чингэхдээ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа уул уурхай, орон нутгийн шууд харилцаа, эрчим хүч, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт түлхүү хөгжүүлэх, Германы техник, технологиор дамжуулан Европын стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх боломжтойг төлөөлөгчид онцлон, эдгээр салбарын хамтын ажиллагаанд ахиц гаргах арга зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Мөн Ажлын хэсгийн хуралдааны өмнө буюу энэ 12 дугаар сарын 12-нд болсон Монгол, Германы Эдийн засгийн хорооны 6 дугаар уулзалтын дүн, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөртэй танилцав.

dsc02905-2

Монгол, Германы Эдийн засгийн хорооны уулзалтад Эрдэнэс-Оюутолгой ХХК, Хөгжлийн банк, Монголын төмөр зам ТӨХК, МАК зэрэг манай төр болон хувийн хэвшлийн 20 гаруй аж ахуй нэгж, Дойче Баан, Дойче Банк, Тюссенкрупп зэрэг Германы 50 гаруй компаний төлөөлөл оролцож, Монгол Улсад хамтран хэрэгжүүлэх боломжтой 20 орчим төсөл, хөтөлбөр, тэдгээрийн явцын талаар дэлгэрэнгүй ярилцав. Тус Эдийн засгийн хорооны монголын хэсгийг Эрдэнэс Оюутолгой ХХК-ий гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, германы хэсгийг Дойче Баан компаний ТУЗ-ын дарга Р.Грубе ахалж оролцсон байна.