Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

Гадаад харилцааны яамны “Мэдээллийн цаг” өнөөдөр зохион байгуулагдав.
Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалтад Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцсон талаар мэдээлэл хийв. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил дээрх уулзалтын үеэр УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн Засгийн газар нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хөрш зэргэлдээ БНХАУ, ОХУ-тай тогтоосон стратегийн түншлэлийг цаашид гүнзгийрүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч байгаа талаар мэдээлсэн болохыг танилцуулав.

2016 оны Арванхоёрдугаар сарын 13. Гадаад харилцааны яам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.   ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Түүнчлэн Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаментын хоорондын 11 дүгээр зөвлөлдөх уулзалтын үеэр АНУ-д богино хугацаагаар ажиллах хүч гаргах буюу АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт хамрагдах асуудлыг тавьсан, Америкийн тал Монгол Улсыг 2018 оноос эхлэн дээрх хөтөлбөрт хамруулах боломжтой талаар мэдэгдсэн, манай улс АНУ-ын “Визээс чөлөөлөх хөтөлбөр”-т хамрагдах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн, хөтөлбөрт хамрагдах шалгуур нөхцлийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргах чиглэлээр ажиллахаар тохиролцсон, бусад өргөн хүрээтэй асуудлаар харилцан мэдээлэл санал солилцсон талаар мэдээлэл хийв.

2016 оны Арванхоёрдугаар сарын 13. Гадаад харилцааны яам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.   ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Мөн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг урьж уулзан хоёр орны хооронд иргэд харилцан зорчих нөхцлийг шат дараалан хөнгөвчлөх, улмаар ирээдүйд харилцан визгүй зорчих боломжийг судалж үзэх асуудлаар санал солилцож, жилдээ 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг монголын аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнуудад олон удаагийн виз олгож байх хүсэлт бүхий ноот бичгийг өнгөрсөн 7 хоногт гардуулсан талаар дурдав.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжил, шинэчлэлийн хороо, Боомтын захиргаанаас 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр захирамж гаргаж зарим боомтынхоо дэд бүтэц ашиглалтын төлбөр хураамжийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Гадаад харилцааны яам асуудлыг нарийвчлан судалж байгаа талаар мэдээлэв.
“Мэдээллийн цаг”-ийн төгсгөлд хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдийн талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.