Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрСАЙД С.БЯМБАЦОГТ ОХУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

САЙД С.БЯМБАЦОГТ ОХУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

САЙД С.БЯМБАЦОГТ ОХУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙД А.В.КОНОВАЛОВТАЙ УУЛЗАВ

ОХУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид 12-р сарын 05-ны өдөр ОХУ-ын Хууль зүйн сайд А.В. Коноваловтай уулзав.

byambatsogt-2

Уулзалтын үеэр талууд хууль, эрх зүйн хүрээн дэх монгол, оросын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх цаашдын алхмуудыг тодорхойлов.
Сайд С.Бямбацогт ОХУ-ын Хууль зүйн сайд А.В.Коновалов нар Монгол Улсын ХЗДХЯ, ОХУ-ын ХЗЯ-ны хамтын ажиллагааны 2017-2018 оны хөтөлбөрт гарын үсэг зурав.

САЙД С.БЯМБАЦОГТ ОХУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН САЙД В.А.КОЛОКОЛЬЦЕВТАЙ УУЛЗАВ

ОХУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төлөөлөгчид 12-р сарын 05-ны өдөр ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцевтай уулзав.

byambatsogt-3

byambatsogt4
Уулзалтын үеэр талууд хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, Интерполын шугамаар шаардлагатай мэдээллийг солилцож байх, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх туршлага солилцох болон хоёр орны яамдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх чиглэлд цаашид суралцагсдын тоог нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцов.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын 2017-2020 он хүртлэх хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж сайд С. Бямбацогт, сайд В.А. Колокольцевийг 2017 онд Монгол Улсад айчлахыг урив.