Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНИЙГ ЭРХҮҮ МУЖИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНИЙГ ЭРХҮҮ МУЖИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

%d0%bc%d0%b8%d0%bd%d0%b8%d1%81%d1%82%d1%80-%d0%be%d0%b1%d0%be%d1%80%d0%be%d0%bd%d1%8b-2

ОХУ-ын Эрхүү хотноо болсон Монгол-Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны Ажлын хэсгийн ээлжит VIII хуралдаанд оролцсон Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг 12 дугаар сарын 1-ний өдөр Эрхүү мужийн Амбан захирагчийн нэгдүгээр орлогч В.Ю.Дорофеев хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтанд монголын талаас Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүүд суугаа ЕКГ-ын Консул С.Банзрагч болон албаны бусад хүмүүс оролцов.

Мөн өдөр Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Алс дорнод, Сибирийн бүс нутагт хамгийн томд тооцогдох Байкал-Арена спортын цогцолборын үйл ажиллагааатай танилцав.