Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохСАЙД Ц.МӨНХ-ОРГИЛ МХБИНХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.БААТАРЖАВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ МХБИНХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.БААТАРЖАВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржавыг 12 сарын 2-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд МХБИНХ-ны ерөнхийлөгч Д.Баатаржав Сайд Ц.Мөнх-Оргилд талархал гардуулав. Тэрээр хэлэхдээ “Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус холбооноос “Хандлагыг өөрчилж хамтдаа хөгжье” аян хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү аяны хүрээнд хүний эрхэм чанарыг хүндэтгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллаж байгаа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон яамны хамт олонд талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр ГХЯ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж эхэлсэн нь нийгэмд үлгэр дууриалал болно гэж итгэж байгаагаа онцлов.

15321462_1256862074372949_845639650_o
Сайд Ц.Мөнх-Оргил өнгөрсөн долдугаар сард ажлаа авсныхаа дараа төрийн албан хаагчийн болон дипломат албаны шалгалт өгч, нөөцөнд бүртгэгдсэн иргэдээс Д.Баярцэнгэлийг сонгож ажилд авсан. Д.Баярцэнгэл нь Япон Улсад олон улсын харилцаагаар бакалавр, АНУ-д олон улсын харилцаагаар магистр хамгаалсан боловсролтой залуу гэдгийг дурдав.

15300493_1256864541039369_2029118203_n
Сайд Ц.Мөнх-Оргил цаашид ч Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл буюу “25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна” гэдэг заалтыг мөрдөж ажиллахаа хэллээ.
Түүнчлэн ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, ажлын шаардлага хангасан, хэлний мэдлэг сайтай залуусаас сонгож ГХЯ-нд ажиллуулахаар төлөвлөж байгаагаа дурдав.
Манай улсад 101.730 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 20 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна.