Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ АСЕФ-ЫН ЗАХИРАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГААР СОНГОГДЛОО

ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ АСЕФ-ЫН ЗАХИРАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГААР СОНГОГДЛОО

singapour

Ази Европын сангийн Захирагчдын зөвлөлийн 35 дугаар хурал Сингапур Улсад 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Тус хурлын үеэр явуулсан санал хураалтаар АСЕФ-ын Захирагчдын зөвлөлийн Хурлын даргаар Финлянд Улсаас томилогдсон АСЕФ-ын захирагч Эва Баюдет, дэд даргаар Монгол Улсаас томилогдсон АСЕФ-ын Захирагч Элчин сайд Т.Лхагвадорж нар сонгогдлоо.
Хурлын үеэр АСЕФ-ын Захирагчдын зөвлөлийн гишүүд Монгол Улс 2016 онд АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг хариуцлагатай даргалж, амжилттай зохион байгуулсныг тэмдэглэн, Удирдах хорооны гишүүн, хурлын орлогч даргаар сонгогдсон Элчин сайд Т.Лхагвадоржид баяр хүргэв.
Уг хурлаар 2017 онд АСЕФ-аас зохион байгуулах төсөл хөтөлбөрүүдийг баталж, Захирагчдын зөвлөлийн 36 дахь хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан бөгөөд ирэх онд АСЕМ-ын орнуудын боловсрол, соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих олон төсөл хөтөлбөрүүд батлагдлаа.