Монгол улсын анхдугаар үндсэн хуулийг баталж Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 92 жилийн ойг тохиолдуулан Дели дэх ЭСЯ-наас Энэтхэгийн төр, засгийн газар, иргэний нийгмийн болон ажил хэргийн холбоотой байгууллагууд, Шинэ Дели хот дахь гадаад орнуудын ДТГ-уудын тэргүүн, дипломатуудад зориулж 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авалт хийв.
Хүлээн авалтын үеэр “Монгол орон” гэрэл зургийн бэсрэг үзэсгэлэн үзүүллээ. ГХ-ны Төрийн сайд В.К.Сингх хүлээн авалтанд хүндэт зочноор оролцов. Тус ЭСЯ-наас Монгол улс тунхагласны 92 жилийн ойд зориулж “India Empire” сэтгүүлийн газартай хамтарч уг сэтгүүлийн тусгай дугаар (60 хуудастай) бэлтгэж, хүлээн авалтанд оролцогсдод танилцуулав.
Мөн өдөр ахмад дипломатч О.Нямдаваа, Энэтхэгийн Парламентын гишүүн Висважит Даймариy нартай хамтран “Чингис хаан, түүний өв” бэсрэг үзэсгэлэнг Шинэ Дели хот дахь Ассам мужийн төлөөлөгчийн газарт нээв. Ассам мужийн Тэргүүн сайд Б.Сонавал, Энэтхэгийн Зүүн хойд мужуудаас сонгогдсон парламентын гишүүд, албаны хүмүүс оролцсон үзэсгэлэнг нээж Элчин сайд Г.Ганболд үг хэлэв.