ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИД ЭЛЧИН САЙД НАР ИЖБ БАРИВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карунасена Кодитувакку, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ализода Назирмад, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Маркос Карамуру де Пайва, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахсин Букелфа, Саудын Арабын Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Турки М. А. Алмади, Бүгд Найрамдах Грек Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Леонидас Роканас, Бүгд Найрамдах Мальта Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Акулина, Босни Херцеговина Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Антон Рилл, Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мартен Кокк, Найрамдах Парагвай Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иринео Рауль Силверо Силвани, Камбожийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кхек Каймеали Сисода, Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Диего Рамиро Гуэлар, Бүгд Найрамдах Армян Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сергей Манасарян нар ИЖБ барилаа.
ИЖБ барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.
САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕВРОПЫН ХОЛБОО БОЛОН ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУДААС МОНГОЛ УЛСАД СУУГАА, ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарын VIII уулзалт 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Уг уулзалтанд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут тэргүүтэй 27 гишүүн орны Элчин сайд, төлөөлөгчид оролцож байна.
Элчин сайд нарыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүлээн авч уулзан, Монгол Улсын шинэ Засгийн газрын гадаад бодлогын зорилтын талаар мэдээлэл өгөхийн сацуу Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Европын Холбооны хөгжлийн хамтын ажиллагааны хэрэгжилт, гишүүн орнуудаас Монгол Улс руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж, цаашдын төлвийн талаар санал солилцов.
МОНГОЛ УЛСААС ГАДААД УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД НАРЫГ ТОМИЛОХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭН ДЭМЖЛЭЭ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Кувейт Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бельгийн Вант Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Болгар Улс, Шведийн Вант Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсад Монгол Улсаа төлөөлөн ажиллах Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.
САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ БҮГД НАЙРАМДАХ ГРЕК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЛЕОНИДАС РОКАНАСИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Грек Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Леонидас Роканасийг хүлээн авч уулзав.
Элчин сайд Леонидас Роканас Грек Улсын өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын тухай, мөн эдийн засгийн хямралыг даван туулахад Грекийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого зэрэг асуудлаар товч мэдээлэл өгөв.
САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛДЭГ ‘’GREAT’’ ТӨСЛИЙН ЗАХИРАЛ КОНРАД БӨРДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ИБУИНВУ-ын Ерөнхий сайдын ажлын албаны “Great” хөтөлбөрийн захирал Конрад Бөрдийг хүлээн авч уулзав. Ноён Конрад Бөрд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “Great төслийн ололт амжилт, туршлага” сэдвээр лекц уншлаа.